Тухайн хүнтэйгээ нүүр тулж уулзаад харилцаа үүсгээд хичээл заах, телевизийн дэлгэцээр дохих хоёр өөр л дөө. Гэхдээ бүгд л аль болох тухайн хичээлийн багшийн хичээлээр олгох гэж байгаа зорилго, зорилтуудыг хүүхдүүдэд бүрэн дүүрэн хүргэчих юмсан, ойлгуулчих юмсан гэсэн чармайлттай ажилладаг. Хүүхдүүдтэй харилцахад бол мэдээж асуулт, хариулт өрнүүлнэ. ЕБС-ийн хичээлийн бүтэц ямар байдаг билээ тэрэнтэй л адилхан хичээл нь явагдана. Манай хүүхдүүдийн онцлог нь гэвэл сонсгол нь тэг хүүхдүүд нэлээд байдаг. Сул сонсголтой хүүхдүүд ч бас байгаа. Тэг сонсголтой хүүхдүүддээ бол дохионы хэлээр, сул сонсголтой хүүхдүүддээ бол сонсголд нь тохируулаад өндөр тоноор, аппараттай бол тодорхой зайнаас ярьдаг.